Ногоон машинд гурвын тоо ээлтэй байлаа
Шотландын Глазго хотноо Премьер лигийн 3 дах гараа өндөрлөж, дэлхийн 3 удаагийн аварга, Нидерланд дартсчин Майкл Ван Гервен 3 аваргыг дараалан буулган авснаар итгэл төгс түрүүлэв. Тэрээр шигшээ тоглолонд отгон дэлхийн аварга Л.Хамфрьест 2:4 харьцаатай ялагдаж яваад огцом эргэн ирэлт хийн амттайхан хожлын эзэн боллоо. Энэ гарааны онцлох тоглолт гэвэл Г.Прайс-Л.Литтлер нарын шөвгийн наймын тулаан байв. Туршлага, буурь сууриар “Мөсөн хүн” яалтачгүй л илүүрхсэн. Топ тоглогчдын дараагийн зогсоол Английн Ньюкастл байх болно.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=yzyaAEqo864[/embedyt]