Алдраа дуурсгасан аатай жүдоч хөдөлмөрийн алдраа тэмдэглэж байна.
ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны жүдоч, МУГТ Дашгомбын Баттулга Монгол Улсын “Ардын багш” хэмээх эрхэм цолыг 2 жилийн өмнө төрийн тэргүүнээс гардан авсан. Өнөөдөр тэрээр их спортын гэр бүлийнхнээ цуглуулж, дуслуулсан хөлс, үзүүлсэн амжилтынхаа бахдам сайхан дурсам юугаан сэргээж байна. Монголын жүдо, самбо бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзний зочид хэн хэн байх бол? Манай жүдочид түүнийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан 2008-2019 ондуудад олимп, дэлхийн аваргаас нийт 33 медаль авсан байдаг нь энэ эрхмийн хичээл зүтгэлтэй шууд холбоотой билээ.