Буудлагын эмэгтэйчүүдийн 50 м-ийн хийн урт бууны дасгалд 32 тамирчин цэц мэргэн ончоо сорьсноос манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор IV байр эзэлж, шигшээ наймд шалгаран үлдлээ. Монголчууд бид авъяаслаг буудагчийнхаа дэлхийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөхийг маргааш 15:30 цагт харах болно. Хэн дуртай аавын хүү, ээжийн охин олимпын эрх авч, их наадмын финалд шалгарч чаддаггүй билээ.

 

Эх сурвалж : Монголын Үндэсний Олимпын Хороо – MNOC