Онцлох хүн Coach Lale
-Дасгалжуулагч гэдэг өнцгийг миний хувьд тэр чигт нь өөрчилсөн хүн гэж хэлж болно.
-Би энэ хүнийг, энэ багт орсноос хойш уурлаж байхыг нь нэг ч удаа хараагүй. Дасгалжуулах хэв маяг нь ердөө л тоглогчдоо урамшуулах.
-Хэрвээ анзаарсан бол тоглогч талбай дээр алдаа гаргасан ч “Сайн байна” гээд гараа цохилцоод суулгаж байгааг анзаарч болно. Багийн уур амьсгал гэдэг зүйл хамгийн чухал гэдгийг багийн амжилтаас урд тавьдаг хүн шиг санагдсан.
-PBA-д “GINEBRA”-д 2:1-ээр хожигдож яваад, 4-2-өөр гайхалтай эргэн ирэлт хийн хожиж, багаа маш том хар нүхнээс гаргаж, АВАРГА авсан амжилтыг бодвол энэ хүний багийг удирдах менежмент бол СУПЕР гэж өөрөө өөртөө дүгнэсэн.
-Тоглолт бүрийн араас өөрийн санаачилгаар “ШИЛДЭГ ТОГЛОГЧ” шалгаруулж хувцас солих өрөөнд шагналаа гардуулж байхыг хараад “Сагсан бөмбөгийн ухаан нь дараагийн шатанд хүрчихсэн хүн байна” даа гэж бодсон.
-“MINERS”-д хожигчдчихоод, хожсон юм шиг тоглогчдоо магтах дасгалжуулагч амьдралдаа анх удаа харсан. Хүүтэйгээ ирсэн. Энэ хүнээс сурах ухаан их юм байна лээ. Манай улс болоод, APES-ыг сонгосонд маш их баярласан.Үйлдлээрээ бол “Их зүйл сураад аваарай” л гэж байна лээ.
Thank you Slavoljub Lale Gorunovic
Эх сурвалж : Sanjsuren Khurleekhuu