Спортод хөрөнгө оруулна гэдэг тийм амархан гаргачихдаг шийдвэр биш
Хөрөнгө оруулалтаа буцааж өөрийн борлуулалтаар нөхөхөд нэлээдгүй хугацааг царцуулдаг тул хэн дуртай нь зориглоод орчихдог бизнес биш. Бизнесмэн хүмүүс өгөөжөө 10-20 жилд өгөх төсөл хөтөлбөр рүү хөрөнгөө хийчихээд хүлээх нь юу л бол? Маш богино хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа өсгөөд авахыг л бүгд хүсч хичээцгээдэг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл спортын томоохон хөрөнгө оруулалтууд маш цөөхөн хийгдсэн, Хүүхдийн тоглоомын болон спортын талбайнууд устаж, ашгаа урьтал болгосон орон сууцнууд болсон. Цаашид ч үргэлжилнэ. Энэ асуудлаас үүсч буй хор хөнөөлүүд өнөөгийн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын бие бялдрын өсөлт хөгжилтөнд маш сөргөөр нөлөөлж байна гэж харсны үндсэн дээр “Уран ган групп”ХХК нийгмийн энэ асуудлуудыг шийдвэрлэхээр зоригложээ. Бид тус компанийн гүйцэтгэх захирал Л.Золбоогоос зарим зүйлийг тодруулав. Бодит нийгмийн асуудлыг өөрийн боломж бололцооны хүрээнд шийдэхийг зорьж, ашгийг урьтал болголгүй төслүүдийг хэрэгжүүлсэн нь Ган спорт төв, Юү Жи Арена гэх төслүүд билээ. Эдгээр төслүүдийнхээ үргэлжлэл болох дараагийн төсөлдөө сагсан бөмбөгийн 3х3 бэлтгэлийн заал, өсвөрийн хөл бөмбөгийн дотор заал, мэргэжлийн функционал фитнесийн заал болон нөхөн сэргээлтийн төвүүдийг багтаасан өөрийн санаагаа зураг болгон буулгаснаа сонирхуулья. Энэ төсөл бодит болсноор дараах асуудлыг шийдвэрлэх юм. 1.Мэргэжлийн тамирчдын кондишн бэлтгэл болон нөхөн сэргээлт хийх 2.Багийн спортын том төрөл болох хөл бөмбөгөөр хүүхдүүд жилийн 4 улиралд хичээллэх 3.Үндэсний бөхийн дэвжээний бэлтгэл хийх 4.Сагсан бөмбөгийн 3х3 мэргэжлийн багийн бэлтгэлийн дотор болон гадна заал талбайтай болох. Ингэснээр бид олон улсын бэлтгэлийн кэмп хөтөлбөрүүдийг хүлээн авах, гадны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, туршлага солилцох иж бүрэн баазтай болох боломж бүрдэнэ. Эндээс бид ирээдүйд Монгол Улсын нэрийг дуурсгах авъяаслаг тамирчдыг бэлтгэх, төрүүлэх бололцоог дахин нэг шат ахиулж өгөх онцлогтой гэж харж байна. Coming soon at UG…