Сэлэнгэ Бодонгууд чухал хожил авч, О.Тулга тоглолтын шилдгээр шалгарав
Лигийн тэмцээний 2-р тойргийн тоглолт. Дархан Юнайтед 78:83 Сэлэнгэ Бодонгууд. Багуудын плей-оффын сүүлийн байрлалын төлөөх чухал тоглолтууд үргэлжилж байна. Шинэ оны эхний өдрийн 3 дах тоглолт ч энэ хүрээнд явагдаж, эцсийн мөчид Сэлэнгэ нутгийн угшилтай баг ус агаар шиг хэрэгтэй 6 дах хожлоо авч, тоглолтын шилдгээр О.Тулга шалгарав. Тэрээр 36 минутийг талбайд үр ашигтай өнгөрүүлж, 17 оноо, 4 оновчтой дамжуулалтаар багаа хожилд хөтлөхөд гол үүрэгтэй оролцсон байна. Түүний аав ОУХМ Ж.Отгондарь лигийн анхдагч багуудын нэг болох “Монсоник” багаас лигийн тэмцээний гараагаа эхлүүлж, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, “Бусан-2002” Азийн наадам болон бусад ОУТ-үүдэд оролцож явсан Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг билээ. Удахгүй спорт сонирхогч, үзэгчдийн хүртээл болох “Бид сагсан бөмбөгт дуртай” цуврал контентоор аав хүү хоёрын спортын замналын талаар өгүүлэх аж.
Тоглолтын шилдгээр тодорсон “Сэлэнгэ Бодонгууд” багийн тоглогч О.Тулгын яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг