Т.Лхацамба, Б.Нямлхагва нар DARTBOARD-289 тэмцээнд түрүү булаалдлаа

Тэмүүлэл Дартс Мастерс клуб  зохион байгуулдаг улмжлалт тэмцээний DARTBOARD-289 цувралд 48 тамирчин өрсөлдөж, шигшээ тоглолтонд Ангус ХХК-ийн тамирчин Т.Лхацамба, Витафит ХХК-ийн тамирчин Б.Нямлхагва нар шалгаран үлдэж, Т.Лхацамба 4:0-ийн харьцаатай хуурай хожин түрүүлэв. Тэмцээний шилдэг гуравт Төв аймгийн Зэв дартс клуб, Цээл Бүзэнхи ХХК-ийн дартсчин Б.Зундуй, ТАПА-ТРИП ХХК-ийн тамирчин Д.Дамдинсүрэн нар шалгарсан байна.