Түүнийг алтлаг шаргал өмсгөлтэй халаалтын шидэлтээ хийн бүжиглэхийг бид харах уу? Эсвэл…

Өнөөх чих дэлссэн шуугиан зогсолтгүй үргэлжилсээр байх чинь. Нэрээ нууцалсан Уарриорсын багийн тоглогчийн хэлснээр олимпын наадмын ялалтаа тэмдэглэх үеэрээ Стив Керр манай багт “Көрри-Томпсон-Грийн” гэдэг тэмцлийн, эв нэгдлийн хөдөлгүүр дутагдаж байна гэж К.Томпсонд санамсаргүй хэлж орхисон гэх яриа хуурай өвсөнд ассан түймэр мэт нэг хэсэгтээ тарсан. Яагаад заавал түүнд ингэж хэлэх болов? Мэдээж түүнд Голден Стейтэд үлдэх шалтгаан бараг л үлдээгүй. Зарим эх сурвалж “Аав хүү Жэймсүүдийн байнгын, урт удаан хугацааны уриалгад мань агуу шидэгч автсан нь бол үнэн. Тэрээр чимээ шуугиантай хөршүүд болох Лэйкерс багтай нэгдэж, NBА-д хаантай хамтдаа нэг улирал тоглохоор тохиролцсон. Энэ нь Көрригийн тав дах удаагаа аваргын цомыг өндөрт өргөх эцсийн цохилт нь ч байх магадлалтай” гэж мэдээлэв.

 

 

Олимпын наадмын үеэр хашир тоглогчид талбай дээр төгс зохицож байсныг бид харсан билээ. Нөгөөх нэрээ нууцалсан Уарриорсын тоглогч Стеф дасгалжуулагч С.Керрт явах тухайгаа хэлснийг тэр хүлээж авсан гэж ярьжээ. Цаашлаад Лэйкерс болон Уорриорс Көрригийн гэрээ болон нөхөн төлбөрийн талаар хэлэлцээ хийж эхэлсэн гэсэн мэдээлэл ч сүүлийн үед хүчээ аваад байгаа. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу болбол бид удахгүй Лейкерсийн алтлаг шаргал өмсгөлтэй халаалтын шидэлтээ хийн бүжиглэх С.Көрриг харах болно. Өөр эх сурвалжууд болохоор түүнийг чөлөөт агент болонгуут нь 4-5 баг авахаар аль хэзээ саналуудаа тавьчихсан гээд өмсгөл бүхий постер зургийг нь хүртэл түгээгээд эхэлсэн. Харин та бүхэн энэ тал дээр ямар бодолтой байна?