Улаанбаатар Финикс баг хүнд байдлаас эргэн ирэлт хийж чадлаа
МВХ-ны Үндэсний дээд лигийн 9 дэх өдөр эмэгтэй багуудын 4 тоглолт Спортын төв ордонд явагдсанаас хамгийн сонирхол татам тоглолт нь Улаанбаатар Финикс-Ховд Ижил Алтайн Барс багуудын тоглолт байв. Эхний үед Ховдын хязгаар нутгийнхан хол илүүрхсэн бол бусад бүх үеийн тоглолт оноо тун ойролцоо, оноо урд хойноо орсоор. 2:0-ээр хожигдож явсан Финикс багийнхан гурав ба дөрөвдүгээр үе дээр хэцүү байдлаас тоог 2:2 болгож тэнцүүлж, улмаар шийдвэрлэх 5-р үед 15:11-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолтын шилдгээр 23 оноо багтаа авчирсан Ж.Баянжаргал шалгарчээ.