Хакухо М.Даваажаргал аваргын талаар Японы хэвлэлүүд ид шуугиж байна

Саяхан л Хакухо М.Даваажаргал аваргын гарын шавь нь залуу бөхчүүдийг дарамталсан хэрэг олон нийтэд мэдээлэгдэж, багш шавь хоёул арга хэмжээ авахуулан, шавь нь зодог тайлж, аваргын эрэмбийг 2 дахин бууруулсан.  Гэтэл дахиад л ёкозүнагийн талаар Японы хэвлэлүүдээр шуугиад эхэллээ. Эхнэрээсээ гадуур өөр бүсгүйтэй холбоотой байсан гэх мэдээлэл хуурай өвсөнд тархсан түймэр адил тарж, арлын улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн өнцгөөс мэдээлж эхлээд байна. Тухайн хүний алдааг ганц гэж өршөөгөөд өнгөрөлгүй араас нь ухаж түнхэж, хөөцөлддөг нь Японы нийгмийн хатуу тогтсон дэг журам болохоор одоо яалтай. Мэдээж түүний маш ойрын хүрээллээс хэвлэлийнхэн мэдээллийн эх сурвалжаа олж авсан бололтой. Манайхан шиг сургаар мэдээлэхгүй л дээ.