Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав даван шөвгөрч, “Монгол улсын начин” цол хүртсэн Архангай аймгийн Хотонт сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргалын цолны мялаалга наадам төрөлх Хотонт суманд нь өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Тус наадамд улс, аймаг, цэргийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Хангайн Ган-Эрдэнэ” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Дарьганга гоёл” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Өсөхбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Чинбат, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нью План” ХХК, “Нутаг хүнс трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Ням-Очир нар шалгарсан байна.
Харин шөвгийн наймд аймгийн арслан Л.Жамбал, Ю.Пүрэвжаргал, Ц.Цогт-Эрдэнэ, аймгийн харцага Б.Сайнбаяр нар үлджээ. Мөн их насны морь уралдаж, харваачид цэц мэргэнээ сорьсон юм. Э.Мөнхжаргал начин цолны мялаалга наадмаа тохиолдуулан дэвжээнийхээ хоёр багшдаа болон бусад тусалж дэмждэг хүмүүстээ хүндэтгэл үзүүлэв.
Наадмын үеэр Архангай аймгийн ЗДТГ, “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд болон тус дэвжээний дэргэдэх Дэмжигч клубын төлөөлөл зэрэг олон байгууллага, хамт олон, нутгийн ард иргэд шинэ начиндаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Хотонт сумын нутгийн зөвлөлөөс автомашин, Хатант интернэшнл ХХК-иас 3 өрөө байраар шинэ начингаа мялаасан юм.
ТАЛАРХАЛ
Архангай аймгийн Хотонт сумын харъяат, Монгол улсын начин ЭРДЭНЭХҮҮГИЙН МӨНХЖАРГАЛЫН шинэ цолыг Архангай аймгийн Хотонт сумын харъяат, “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн захирал Д.НЯМ-ОСОР, Б.БАЯРМАА нар 3 өрөө байраар мялаасанд талархал илэрхийлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн тань уул, ус өнө мөнхөд ивээх болтугай!
Хүндэтгэсэн : Улаанбаатар хот дах Архангай аймгийн Хотонт Сумын Нутгийн Зөвлөл
Мялаалга наадмын гэрэл зургаас
460029922_489050944104888_275918621665036930_n
459724064_489052854104697_1576434160152435761_n
459573838_489050027438313_3580710648189293445_n
459743462_489047620771887_7943317281050942430_n
460361497_489065964103386_6248145910442989397_n
460176077_489043997438916_7401552301000421063_n
460082110_489046420772007_6943953322816581187_n
459698500_489053387437977_6040684508291728261_n
459686794_489048494105133_1590730884740725849_n
460245326_489047807438535_4415456797302555349_n
459999057_489063817436934_108653267569540766_n
460029922_489050944104888_275918621665036930_n 459724064_489052854104697_1576434160152435761_n 459573838_489050027438313_3580710648189293445_n 459743462_489047620771887_7943317281050942430_n 460361497_489065964103386_6248145910442989397_n 460176077_489043997438916_7401552301000421063_n 460082110_489046420772007_6943953322816581187_n 459698500_489053387437977_6040684508291728261_n 459686794_489048494105133_1590730884740725849_n 460245326_489047807438535_4415456797302555349_n 459999057_489063817436934_108653267569540766_n
Мөн Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ ээлжит Сайн үйлсийн аяны хүрээнд “Хайр-2000″ төсөлд нэгдэн, “21 аймагт 21 байшин” аяны хоёр дох айл болох Архангай аймгийн 2-15 насны 6 хүүхдэд байшин барьж өгөх болсноо энэ үеэр албан ёсоор зарласан юм.