Хашир аваргууд өнгөлж, Английн шинэхэн од Л.Литтлер магнайдаа тоос хүргэсэнгүй

415200367_18407653102049974_6061261659949211001_n

PDC Мэргэжлийн Дартсын Корпорацийн ДАШТ-2024 тэмцээний шөвгийн 32 шилдэг тамирчны гал маналзуулсан тоглолтууд эхэллээ. Эхний 2 тоглолт буюу Англи-Германы дартсчдын халз дуэльд Их Британчууд илүүрхсэн бол дэлхийн аварга Р.Гросс Швед шидэгчийг төвөггүй буулгаж авсан байна. 4 дэх тоглолт нутгийн шинэхэн залуу од Л.Литтлер Канад тамирчныг 4:1-ээр хожиж, өрийгөө ямархуу шидэгч гэдгээ дэлхий нийтэд тунхаглан зарлав. Түүний дараа дэлхийн 3 удаагийн аварга Ван Гервен тайзнаа гарч, өрсөлдөгчөө хуурайгийн хуурай хожсоноор энэ жилийн наадамд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэдгээ харууллаа. Хамгийн сүүлд отгон аварга М.Смит тоглолтоо хийн, нэг их хүч гараглгүй ялалт авснаар дэлхийн аваргын цомыг өргөж байсан 3 хашир аварга шилдэг 16 руу ороод явчихлаа даа. Дараа дараагийн шатны тоглолтуудад хэн хэнийгээ яаж хожихыг таах аргагүй юм.

 

 

 

 

 

Шөвгийн 32 тамирчны 1-3 дах тоглолтын тойм

 

 

Шөвгийн 32 тамирчны 4-6 дах тоглолтын тойм