2024 U.huuli 3
Улсын цолтнуудын 2024 оны эхний барилдаан болох Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэсэн бол их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Шижир Гоульд” ХХК, ТЭЦ-4 ТӨХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах нар” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн арслан Ж.Алтаншагай нар үлдэж, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр хүртжээ. Мөн түрүү бөх улсын заан Б.Бат-Өлзийд “Италта” ХХК-иас уламжлал ёсоор Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.
Барилдааны    Бичлэг үзэх
Эх сурвалж : Монголын Үндэсний бөхийн Холбооны пэйж хуудас

Түрүү бөх Улсын заан Б.Бат-Өлзий ивээн тэтгэгч байгууллагын тусгай шагналын эзэн боллоо.

Их шөвгийн 4 бөх

Дунд шөвөгт шалгарсан бөхчүүд