МУУГЗ, “Никитон” хамтлагийн ахлагч Б. Батчулууны аяыг нь зохиож, МУСГЗ, рок Р.Мөнхсайханы үгийг нь бичин, On’n Off продакшн клипийг нь хийсэн “Хос хунгийн дууль” дуу Монголын рок попын түүхэнд нэн шинэ түүхийг бичсэнтэй бүгд санал нийлэх байх.  Зураг авалтын өвөрмөц шийдэл, үг аялгуу нь нэгэн цэгт холбогдож, залуусын хайр дурлал, амьдралын элдэв нугачааг тэс өөр өнцгөөс харуулж чадсан энэхүү дуу, дууны клип одоо ч сонсогч, үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Мөн “Хос хунгийн дууль” дууныхаа нэрээр цомог хэвлүүлсэн нь өдгөө ч үнэ цэнээ алдаагүй ховор бүтээлд тооцогдож байна.

 

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=sRCgMJrEh1k[/embedyt]

 

ХОС ХУНГИЙН ДУУЛЬ

Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ
Их л удахгүй буун дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр ийм зовлонг дааж тэсэх вэ дээ
Өнчин хун өндрөөс хальж үхэхээр шийджээ

Үүрээр бас өөр хос хун нууранд ирж гэнэ
Үхэл үзээгүй болоод жаргалтай сайхан байжээ
Үзсэн зовлонгоо тэдэнтэй хуваалцъя ч гэсэн юм уу
Өнчин хун шинэ хос дээр очоод өдөржин ярьжээ

Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаад
Шаргал наран манадахад аль эрт бүгдийг мартжээ

Ганцаараа үлдсэн шинэ хун гайхаш тасраад
Гадаад их далай руугаа буцмаар санагджээ
Ниссэн ниссээр өндөрт гартал сэтгэл шулуудаад
Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд унаж үхжээ

Өнгөрсөн хунг нөгөө хоёр нь гэнэт санаад
Таалал төгссөн газраа хэвтэхийг нь олж очоод
Хоёул уйтгарлан түүнийг нэг дурсаж гэнэ
Хоёр хагацал үзсэн нуур гээд нисэн оджээ

Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаад
Шаргал наран манадахад аль эрт бүгдийг мартжээ

Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шинэ хос