Хожигдлын дараах үнэнийг хэлсэн хатуухан шүүмжлэл

Нэг л ” Барилдахаасаа таахалзах нь” гэдэг үг л аманд орж ирээд…
Эхний тойрог дуусаад тоглолтын аналистуудаа нийтэд нь цэгцтэй дүгнээд бичих нь зөв болов уу. Асуудал юунд, хэнд байв гээд сайхан статаараа гараад ирэх биз гэж бодоод, би лав тоглолтын агуулгын хувьд амаа хамхилаа. Гэхдээ хожигдох болгонд хэдэн дасгалжуулагчаа олзолж аваад, тоглуулж чадахгүй байна, хувилбаргүй, чадваргүй ,явуул ,тэрийг ч соль бла бла гэж хэн хүнгүй балбахаа больцгоо. Харин тоглолтоос гадуурх үзэмжийн хувьд анзаарсан хэдэн зүйлээ бичье.
– Шунхлай, GS, АПУ, О.Мөнхжин гээд хөрөнгө, бил бэнчин, багийн тогтвортой байдал, цалин, нэр хүндийн хувьд бараг л Монголын ” Мөрөөдлийн баг” болчихлоо. Аварга авсан гэх нэрнээс бусад бүхий л өнгөтэй өөдтэй атаархмаар зүйлүүд Апес-д байна. Гадныхан харахад ч сошиал энэ тэрээс авахуулаад Монголын лигийн бас нэг нүүр тахалсан баг болж байна. Энэ бол гоё өөрчлөлт.
– Харамсалтай нь амьдрал дээр ч, спортод ч, бүх зүйлийг нь бэлдээд өгөхөөр өлсгөлөн чанар нь алдагдаад, болохгүй бол тэгнэ, тийшээ явна, тэрийг явуулаад, тэрийг авчихвал бол оо гэсэн үзэл санаатай хүмүүс байгаа нь аль түрүү улирлаас хойш анзаарагдаад байх юм. Мэр сэр тоглогчид өнгөрсөн улирлын Play-Off -ын үед л шүүмжлүүлж байсан байдал нь яг хэвээрээ. Дэвжиж, дээшилсэн юм юу ч алга. Бүгдээрээ л зарим боломжтой айлын эрх хүүхдүүд шиг ямба нь дэндээд нэг л ” Цалиндаа ч, карертаа ч санаа нь амарчихсан ” нөхдүүд л харагдаад байна даа.
– Багийн эзэн тоглогчидтойгоо хэтэрхий ойр, энэ тэнд өмөөрч хамгаалаад, дээшээ шидэхээрээ л нэг болдийшд…  Энэ дээр дооргүй дундаа орчихоод байгаа нь яг зөв юм уу, ер нь. Багт нэг хүндэлдэг, цэрвэдэг, айдаг хүн байх хэрэгтэй байхад бөөнөөрөө нэг л найзан дундаа орсон даруухан гоё хүмүүс.
– ТЛЖ-д Тулга, Гарьд-д Б.Мөнхболд, О.Ууганбаяр…  Аваргууд түрүү улиралд А.Анандыг дасгалжуулагчийн өөдөөс юм хэлсэн гэж сахилгын шийтгэл хүлээлгэснийг бодвол дасгалжуулагч нь бас чанга гар байж таарлаа. Бүх багт диктатур тогтоох хэмжээний дор хаяж нэг хүн байхад манайд яг хэн байна вэ?
– Эсрэгээрээ, Мөнхжингийн өөдөөс би мэдэж байна. Чи миний ажлыг хийлгэ, энэ ингэж аашиллаа, цалингаас тэдэн хувь хас, тэдэн тоглолт өнжөөнө гэж хэлж чадах зоригтой нэг ч дасгалжуулагч, арын албаны хүн байхгүй байгаа гээд Ванга шиг хэлчихье. Нөгөө талд юмны эзэн, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа хүн юм хойно жижиг сажиг бүхий л асуудалд оролцох нь бас бүрэн эрхийн асуудал нь байх. Энэ мэт толгой нь хаана нь тодорхойгүй, дундаа орсон байдал асуудал болчихоод байгаа юм биш үү.
– Хэн ч дасгалжуулагч байсан хэнийг гаргах, явуулах, солих, бүх эрхийг нь тодорхой хугацаатай өгөөд чадахгүй бол Thank u, next гээд явуулдаг л байх хэрэгтэй ш дээ.
– Одоо хэн ч ирсэн, хэнийг ч явуулсан хариуцлага шаардах талаа нэг талдаа, тоглолтын эрх мэдлээ эдлэх талаа нөгөө талдаа гаргамаар байна. Хүлэгүүд шиг удирдлага, тамирчид, арын албаа заагтай хийдэг баймаар байна. Тэгэж байж хэнээс болоод байгаагаа харна. Тэрнээс одоо бол Мөнхжин болсон болоогүй бүх юманд жав жав гээд хэдэн арын алба, дасгуулагч, тоглогчиддоо дарамт өгөөд байдаг юм уу. Эсвэл үнэхээр чадваргүй, мэдрэмжгүй хүмүүс авчирч буруутаад оролцохоос өөр аргагүй болгоод байдаг юм уу, чөтгөр бүү мэд. Хөндлөнгийн нүдээр бол тоглолтоос гадуурх иймэрхүү дүр зураг төрсөнг нуулгүй бичлээ. Тамирчид болон тоглолтын агуулгын хувьд илүү мундгууд нь бичих биз ээ. Энэ хүртэл уншсанд Баярлалаа.