Хөвсгөл Эрчим баг ганц ч хожигдолгүй эхний тойргийг тэргүүллээ
“Монголын Волейболын Холбоо”-ны Үндэсний дээд лигийн тэмцээний эмэгтэй багуудын 1-р тойргийн тоглолтууд өндөрлөв. “Хөвсгөл Эрчим” баг магнайдаа тоос хүргэлгүй 7 дараалан хожсон бол “Тэнүүн-Огоо” баг хүснэгтийг тэргүүлж байгаа өрсөлдөгчдөө 3:0-ээр хожигдож, бусад багуудыг буулган авч дэд байрт явна. Бүтэн тоглолт үзэх
Харин “Хилчин”, Улаанбаатар Финикс” багууд 4 ялалт, 3 ялагдалтайгаар одоогоор плэй-оффын байрлалаа хадгалсаар байна. Үлдсэн багууд 1-2 хожилтойгоор дараагийн тойрог руу орлоо. 2-р тойргийн эхний тоглолтууд 11-р сарын 17-ны өдөр Спортын төв ордонд явагдах бөгөөд энэ жилийн лигийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 11-р сарын 18 нд AIC Steppe Arena-д зохион байгуулагдахаар болжээ.
Хилчин-Улаанбаатар Финикс Бүтэн тоглолт үзэх
Энагурэ-Хобби Ace Бүтэн тоглолт үзэх
Ховд Ижил Барс-Өвөрхангай Бүтэн тоглолт үзэх