Чөлөөт бөхийн мастерууд дэлхийн аваргаас 6 медаль авав

Грекийн Лаутраки хотноо болж байгаа чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монголын 16 бөх оролцож байна. Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль, 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар тус бүр хүрэл медаль хүртэв. Харин чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ А.Сүхбат жингийнхээ хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдал хүлээжээ.