Шатар бол дэлгэцийн хэт их хамаарлын эсрэг хамгийн сайн эм
Дэлхийн шатрын ноён оргилуудын нэг Магнус Карлсены сошиал орчны талаар юу хэлснийг хүргэе. Тэрээр “Шатар тоглох нь надад амьдралын бусад олон салбарт хөл тавихад тусалсан. Бага насандаа шатрын спортоор хичээллэх нь удаан хугацааны турш аливаа ажилд анхаарлаа төвлөрүүлж, асуудлын шийдлийг олох, идэвхтэй стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд тань танд их бага хэмжээгээр эерэгээр нөлөөлдөг. Энгийн алаг эрээн хөлөг дээрх 32 ширхэг дүрстэй эртний гүн гүнзгий энэхүү тоглоом буюу шатар нь дэлгэцийн хэт их цаг хугацаанаас үүдэлтэй анхаарал сулрах, шийдэмгий бус байдал, сахилга бат дутагдах”-ын эсрэг хамгийн сайн эм юм. Шатар бол авхаалж самбаатай байж, өрсөлдөгчөө мэдэрч, ялахын тулд тухайн байрлалдаа тохируулан стратегиа өөрчлөх явдал юм” хэмээжээ.
Эх сурвадж : Харуул Харуул