Шинэхэн тэмцээний цомыг агуу тоглогчийн баг өргөлөө

NBA-гийн “Улирал дундын цом”-ын анхны аваргаар энэ цаг үеийн агуу сагсан бөмбөгч болон түүний баг тодорч, аваргын гоёмсог цомыг өргөсөн бол Леброн өөрөө тэмцээний MVP шагналыг бараг л өрсөлдөгчгүй өөрийн болголоо. Түүний баг учраа таарсан бүх багуудаа шүүрдсээр 7 тоглож, 7 хожин, тэр харих болоогүй гэдгээ дахин нотлов. 24 оноо, 11 самбар. Бүх тоглолтонд ийм л дундажаас буугаагүй гээд бодоцгоо доо. Багийн гол ноён нуруу болсон А.Дэвис 41 оноо, 20 самбао, 5 оновчтой дамжуулалт, 4 хаалт гэсэн аймшигтай статистик толилууллаа. Залуу од А.Рийвес 28 оноо авснаар ах нартаа, багтаа том тус хүргэсэн байна. Ийнхүү агуу тоглогч, агуу багийн спортын замналд бас нэгэн томоохон амжилт анхных гэсэн тодотголтойгоор бүртгэгдлээ.
Ялагчид цомоо гардав  Бичлэг үзэх