Эмэгтэй хөл бөмбөгчид Хойд Солонгосын багтай тоглоно

Манай шигшээ баг Зүүн Азийн хөл бөмбөгийн холбоо/ЗАХБХ/-ны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дох тоглолтоо өнөөдөр БНАСАУ-ын багтай хийнэ.  Тэд эхний тоглолтондоо Хойд Марианы арлуудын шигшээ багт 3:4-ийн харьцаагаар хожигдол хүлээсэн. Дараагийн учраа Хонгконгийн баг. Тэдэнтэй нөгөөдөр буюу 12-р сарын 4 нд тоглох юм. Ингээд эхний тоглолтын гэрэл зургийн агшнаас та бүхэндээ хүргэе.