Эрчимийнхэн эрчээ алдалгүй бутниргэв
Дээд лиг. 8-р тойрог. Улирлын тоглолт-40. Khangarid FC v 0 :4 ERCHIM FC Мөнхийн учраа, аварга цолтой багуудын халз тулаан үргэлж хатуу ширүүн тэмцэлтэй, үзэгч олны анхаарлыг татсаар ирсэн. гарааны бүрэлдэхүүн урьдын адил довтолгоонд түлхүү анхаарсан харагдана.
1-р үеийн дунд улаануудын жигүүрийн довтолгоо хүчээ авсаар тоглолтын 22 дох минутанд лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Япон тоглогч #22 Коү Готоү хурдтай салхин довтолгоогоороо эхний бөмбөгийг оруулав. Улмаар 34 дэх минутанд бас нэг япон хөл бөмбөгч #14 Тоши Макимото талбайн төвд дамжуулалтыг таслан довтолгооныг эхлүүлэн, тэр нь явсаар К.Готоүд ирж, тэрээр хүнд байдлаас эвтэйхэн цохисноор тоог 2:0 болгосон.
Тоглолтын 2-р үе эхлээд удаагүй байхад талбайн төвийн шугамын гол найруулагч Т.Макимото хориод метрийн зайнаас ганган цохиж тоог улам холдуулав. Түүний огцом тэсрэлттэй хурд, бөмбөг эзэмшилт, талбайг мэдрэх мэдрэмж үнэхээр өөр юм. Тоглолтын 61 дэх минут. Эрчимийн хаалгач #99 С.Пүрэвлхагвын цөлсөн бөмбөг ганхан ойгоод #7 Г.Батбилгүүний өмнө ирснийг залуу тоглогч юу гэж алдах вэ дээ. Хаалгачийн дээгүүр давуулаад л бол оо. Хамгаалагчид отон тоглолт шахах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ойлголцоогүйгээсээ энэ бөмбөгийг алдсан. Ингэснээр дээд лигийн олон удаагийн дархан аваргууд 19 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Бүтэн тоглолт үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=I5XAdcCPRZc[/embedyt]
Тоглолтын гэрэл зургаас