Сингапурт болж байгаа “FIBA 3×3 Asian Cup-2024” тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд үндсэн хэсгээс тоглолтуудаа эхэллээ. Эрэгтэйчүүдийн эхний учраа Шри-Ланкын баг байв. Тэд урьдчилсан хэсгээс 3 тоглолт хийн гарч ирсэн. Монголын шигшээ баг А.Ананд, А.Азбаяр, С.Биндэрьяа, Ч.Тэмүүлэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тивийн аваргал ирээд байгаа. Тоглолт эхлэнгүүт С.Биндэрьяа өндөр манын давуу байдлаа ашиглан, тоог эхлүүлэв. Ч.Тэмүүлэн торгуулийн шидэлт, дундын болон холын шидэлтээр 4 оноо авсан бол А.Азбаяр 5 оноо цуглуулж, багийн ахлагч А.Ананд, С.Биндэрьяа нар тус бүр 3 оноог багтаа нэмэрлэсэн. Тоо 13:12 байхад айлын багийн тоглогч хурдтай оролтоор тоог тэнцүүлж, харин нэмэлт шидэлтээ алдаж орхисон. Цаг сунгаад манайхан 4 удаа холоос шидээд байдаггүй шүү. Уул нь нэг онооны довтолгооны хувилбар сонгосон бол гэж бодогдов. Удалгүй Азаа, Ананд нар дараалан үүргээ сайн гүйцэтгэсэн. Тоо 15:13. Нурууны өндөр, хувилбараар бол хол илүү л байлаа. Дээр нь А.Азбаяр 11 самбар, С.Биндэрьяа 10 самбар. Бас л аймаар үзүүлэлт байгаа биз. Нэмэлт цагт эсрэг багийн 2 шидэлтийн нэг уначихсан бол…  Залуус маань дараагийн тоглолтоо бидний сайн танил Ф.Лишийн Тайландын багийн эсрэг хийнэ.
А.Анандын хожлын оролт   Бичлэг үзэх
Мөн түүний бас нэг ур чадвартай үзүүлбэр   Бичлэг үзэх
Тоглолтын бүтэн бичлэг үзэх
[embedyt] https://www.youtube.com/watch?v=FDo87l7wTkA[/embedyt]
Түүх сөхвөл “FIBA 3×3 Asian Cup” тэмцээнд хоёр болон түүнээс олон удаа түрүүлсэн ердөө хоёр баг байдаг. Австралийн шигшээ баг 3 удаа, Монголын шигшээ баг 2 удаа түрүүлсэн.