Эхний хагасын давамгайлал хэвээр үлдэв
Лигийн тэмцээний 2-р тойргийн тоглолт. Бишрэлт Металл 93:65 Налайх Бизон. Тоглолтын эхний хагасын 20 онооны давамгайллаа Металлчууд хадгалж чадсанаар ээлжит хожлоо авав. Мэдээж багтаа сайн идээшиж байгаа 2 легионер тоглогчийн авсан 20+19 оноо, Б.Сүхбатын жигд тоглолт багтаа сайн нэмэр болсон. Бизончуудаас Жорж Уилльямс 14, Т.Санчир, багийн ахлагч Ш.Мөнх-Эрдэнэ нар 11 оноо, С.Дугар-Эрдэнэ 10 оноо авсан нь хожиход чамлалттай оноо байлаа.
Б.Сүхбатын яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг