Эхний үед 45 оноо, 13 секунд тутамд оноо авсан анхны баг IHC Апес!

IHC Апес 105:77 Өмнөговь Ёлууд. Тоглолт эхлэнгүүт Апесчууд нөгөө л шахсан хурдтай, өндөр хэмнэлтэй тоглолтоо эхлүүлж, эхний үед 45 оноо авч, бүгдийг шоконд оруулав. Тооцоод үзэхээр 13 секунд тутамд оноо авлаа гэсэн үг л дээ. Улмаар эхний хагаст 70 оноо цуглуулсан. Харин сүүлийн хагаст Ёлуудын тоглолт ихэд нягтарч, чөлөөтэй задгайдуу ч оноогоо ойртуулсан олон шидэлт, довтолгоог хийж чадав. Энэ багийн У.Стэнфорд 24 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, өгсөн бол О.Содномжамц 22 оноо, 13 самбар гэсэн сайн үзүүлэлтэй тогложээ. Ялагчдын бүх тоглогчид оноо авсан айхтар статистикийг харахад сүрдмээр. А.Смит 18 оноо, 13 самбар, 4 дамжуулалт өгч багийнхнаа тэргүүлэв. Дөрвийн дөрвөн тоглогч Н.Батбаяр, А.Митрович, Б.Тулуй, Н.Эрдэмтөгс нар  тус бүр ярьсан юм шиг 10 оноо түүцгээлээ. Ингэснээр IHC Апес баг улирлын 2 дох хожлоо авав.

Тоглолтын тойм үзэх

Н.Ганбаатарын яриа  Бичлэг үзэх

Тоглолтын дараах  Хэвлэлийн хурлын бичлэг

(1)
(1)