Лигийн эмэгтэй багуудын шигшээ тоглолт-3 /2:1/ Хасын Хүлэгүүд 85:80 Улаанбаатар Амазонс. Тоглолтын эхний үед Хүлэгүүд 9 оноогоор тэргүүлсэн. 2-р үеийн төгсгөлд Амазонс оноог ойртуулж, 38:35 болгосон. Сүүлийн хагаст байдал яг давтагдав. Тоглолтын сүүлийн 2 минутанд ялагч тодорсон. К.Кин тоог 79:79 болгож тэнцүүлж, удалгүй торгуулийн шидэлтээр 81:79 болгов. Зөрүүлээд О.Хулан холоос шидсэн ч амжилт олсонгүй. Онооны лидер мэдээж Ө.Индра байлаа. Түүний үзүүлэлт 26 оноо, 5 самбар, 3 дамжуулалт, 5 бөмбөг булаалт. Б.Өнөрзаяагийн 3/5 гэсэн холын шидэлт багтаа тэргүүллийг авчрахад нөлөө үзүүлэв. Нөгөө талд Ж.Бритней 29 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, 3 бөмбөг булаалттай наадсан ч багийнх нь бусад тоглогчид авах ёстой оноогоо авсангүй. Эцсийн дүндээ 2:1-ээр Хүлэгүүд шигшээ цувралыг тэргүүлж эхэллээ.

 

Б.Цацралын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг