Өнөр бүст нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт хийв
Хотын дарга Х.Нямбаатараар ахлуулсан НИТХ-ын сонгуулийн 6-р тойрог, СХД-ийн ИТХ-ын сонгуулийн Өнөр бүст нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд Өнөр хорооллыг тойрсон олон тооны бүтээн байгуулалт хийсэн, нийт 4 га талбайд 2500 гаруй гараашийг буулгаж авто машин, дугуй, явган зам бүхий ногоон байгууламж бүхий тоглоомын талбайтай иж бүрэн тохижилтыг хийсэн талаар танилцуулав. Мөн цаашид хийгдэх ажлуудын талаар ярилцаж, иргэд асуулт асууж, нэр дэвшигчид хариулт өглөө. Иргэд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлсээр байна. Бичлэг үзэх