Өсвөрийн жүдочид алтан медалийн хур буулгав

Испани улсад зохион байгуулагдсан өсвөрийн жүдочдын “FUENGIROLA CADET EUROPEAN CUP-2024” олон улсын тэмцээнд Монголын 3 тамирчин төрийн дууллаа эгшиглүүлж, бахдам амжилт гаргалаа. Охидын 57 кг-ын жинд “Гүрү дожо” дэвжээний бөх Тэрбишийн Ариунзаяа, хөвгүүдийн 55 кг-д “Цагаанбаатар Академи” болон “Мон-Алтиус” ахлах сургуулийн сурагч Батбилэгийн Бат-Энэрэл, охидын 52 кг-ын жинд “Женко” клуб, Хан-Уул дүүргийн тамирчин Жамсрангийн Анударь нар аваргын алтан медаль хүртсэн бол хөвгүүдийн 60 кг-д Чинзоригийн Бодьрагчаа хүрэл медаль, +90 кг-д “Мон-Алтиус” ахлах сургуулийн сурагч Баттулгын Тэмүүлэн V байр, залуу тамирчин  Баяржавхлангийн Тэмүүлэн IX байрт тус тус шалгарч, луу жилийн гараагаа олз омог дүүрэн эхлүүллээ.
428392395_934735065264695_3450331901024851323_n
428392395_934735065264695_3450331901024851323_n