Өсвөрийн хөнгөн атлетикчид шинэ онд Японд уралдана
Хөнгөн атлетикийн спортын мастер М.Отгонтуяа анх 2018 онд Дархан хотноо өөрийн нэрэмжит “M.OTGONTUYA CUP” тэмцээнээ эхлүүлж байсан бол 2023 оны 4 дэх удаагийн тэмцээний шилдгүүд болох анхны гадаадад уралдуулах 2 тамирчин охидоо Токио хотод тосон уулзах гэж байна. Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 12 б ангийн сурагч Ж.Нарангарав, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Оюунзул нар ийнхүү шинэ онд Японы нийслэлд анхны олон улсын тэмцээндээ тоосоо өргөх нь ээ. Өсвөрийн таамирчид маань хоёул спортын дэдэ мастер цолтой, манай шилдэг өсч яваа тамирчид юм. М.Отгонтуяа мастер хөнгөн атлетикийн спортоор хичээллэгч, багш дасгалжуулагч, сонирхон дэмжигч бүх хүмүүстээ шинэ оны мэнд хүргэснийг уламжлахад таатай байна.